Showing posts with label job. Show all posts
Showing posts with label job. Show all posts

2011-06-15

Алдаагүй бичих амархан боллоо.

Урьд би үгийн алдаагаа хэрхэн шалгадаг тухай нийтлэл бичиж байсан. Тэр нийтлэл дээр нэг уншигч маань огт алдаагүй бичих аргийг зааж өгч билээ. Ингээд тухайн уншигчийн сэтгэгдэл хэлбэрээр бичсэн зааврыг оруулъя.

 



https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/102885 холбоосоор орж Add to Firefox товчийг дараад Install хийж суулгана.

Firefox-д зориулсан Монгол хэлний алдаа шалгагчийг суулган текст засварлагч бүх цонхонд алдаа шалгагчийг оруулах боломжтой юм л даа :P

Тэгээд суулгачихсан бол Firefox-оо restart буюу хааж нээгээд текст бичих талбаруудад жишээ нь одоо энэ сэтгэгдлийн талбарт бичихэд л алдаатай байж болох үгнүүдийн доогуур улаан зураас гараад явна.

Хэрвээ тэгэхгүй байвал энэ бичлэгийн сэтгэгдэл бичих хэсэгт хулганы баруун товчоо дараад Check Spelling гэдгийг чагтлаад, дор нь байгаа Languages гэсэн дээр Mongolian/Mongolia сонгох хэрэгтэй. Ер нь тэнд хэлээ солиод байж болно доо :)

Хүссэн бусад хэлээ https://addons.mozilla.org/en-US/firefox/browse/type:3 хаягаар ороод нэмж суулгах боломжтой.

За тэгээд алдаагүй бичдэг болно шүү. This maybe will save your time... and my time :P

2011-06-13

Ажилд орох ярилцлагад ороход зөвлөмж

Сайн байцгаана уу.


Монгол улсын хэмжээнд ажилгүйдлийн тоо өмнөх оны энэ үетэй харьцуулахад ихэссэн судалгаа гарсан байх юм. Болдогсон бол бүгдээрээ ажилтай, сайн сайхан амьдрах юмсан.

Оюутан залуус маань дөнгөж төгсөөд ид ажил хайж эхэлж байгаа. Энэ үетэй уялдуулаад нэг нийтлэл бичихийг зорилоо.

Энэ талаар нэг нийтлэл урьд бичиж байлаа. Та цаг завтай бол өмнөх нийтлэлийг бас уншаарай. Бяцхан уялдаа холбоо байгаа. Энд дарж өмнөх нийтлэлийг уншина уу.

Өмнөх нийтлэлийг уншсан бол одоо нэмээд хэдэн чухал зүйл сануулъя. Сүүлийн жилүүдэд Монгол улсад хүний нөөцийн бодлого маш сайн хөгжиж байна. Үүнийгээ дагаад ажилтан сонгон шалгаруулах явц, ярилцлагад асуух асуултууд маш чанартай, магадгүй гэнэтийн хүнд болсоор байна. 

Иймээс та ярилцлага болохоос өмнө хэд хэдэн асуултад зайлшгүй бэлдсэн байх хэрэгтэй. Би өөрийн болон, найз нөхдийн туршлага дээрээс тулгуурлан зарим нэг асуултыг бичье.

- амьдралдаа үйлдэж байсан хамгийн бахархмаар үйлдэл тань?
- амьдралдаа хийж байсан хамгийн risk тэй алхам тань?
- та өөрийн сэтгэлдээ юуг хамгийн ихээр тээж явдаг вэ?

За иймэрхүү гэнэтийн асуултууд орж ирж байна.

Хариулт тань маш чухал. Тухайлбал эхний асуулт дээр хариултыг хамтдаа бодоцгооё. 
Цаагуураа өөрийгөө боломжын чадварлаг нэгэн гэдгээ илтгэсэн хариулт хэлж чадвал их сайн. 

Үл ялиг бодолхийлж байгаад : Намайг 2 - р күрсэд байхад надад нэг сонголт гарч ирсэн юм. Нэг гадаад иргэнтэй хамт орон нутагт нэг сар амьдрах. Тухайн үед би хичээлээ цалгардуулаад хэлээ сайжруулах уу, эсвэл хичээлээ хийгээд энэ боломжийг алгасах уу гэсэн сонголттой тулсан. Би хичээлээ нөхөж хийж чадна гэж итгээд нөгөө хүнтэй хамт явсан. Энэ маань ч зөв шийдвэр  болж миний ярианы чадвар мэдэгдэхүйц сайжирч, мөн би бүх хичээлээ нөхөж дүнгүүдээ гаргаж чадсан. Энэ л миний хийсэн хамгийн рисктэй алхам юм шиг байна.

Иймэрхүү хариулт байвал тун боломжийн байна. Гэхдээ хамгийн гол нь худлаа хэлж болохгүй. Өөрийн түүхийг сайн бодож байгаад зөв хариултыг бодож олоорой.

Энэ мэтчилэн хүнд гэж бодож байгаа асуултууддаа хамгийн зөв хариултуудыг сайтар бодож бэлдсэний эцэст ярилцлагадаа ороорой. Мөн ярилцлага болохоос өмнө найз нөхдөөсөө тусламж хүсэж харилцан ярилцаж бэлдэж болно. Ингэснээр сандрал бага зэрэг арилж, арай илүү чөлөөтэй болох болно. Энэ арга надад үр дүнгээ өгсөн. Нэг найз маань ярилцлагын өмнө ирж надаас яг л хүний нөөцийн менежер шиг асууж эхэлж байж билээ. 

Танд амжилт хүсье. Хичээнгүйлэн бэлдэж төлөвлөсөн зүйл үргэлж үр дүнгээ өгдөг юм шүү. Сайн бэлд сайн төлөвлө.

2010-09-19

Tax - Татвар төлөхөд анхаарах зүйлс олон байдаг юм байна

Би аливаа бараа таваарыг Монгол руу оруулж ирэхэд гаалийн татварт нь нийт үнийн дүнгийн 15 хувийг төлдөг л гэж боддог байлаа. Хаанаас ч билээ ингэж уншиж байсан юм. Найз маань нэгэн төрөлийн барааг их хямдаар олж чадсан юм. Ингээд Гаалиар оруулахад нийт үнийн дүнгийн 15 хувиар л татварийг төлөх байх гэсэн бодолтой явлаа. Бид 2 рентгэн дээр татвараа бодуултал хэлсэн үнийг сонсоод цус харвахаа шахсан

2010-08-24

Job - Ажилд орох ярилцлагын тухай бяцхан зөвлөмжүүд

Сүүлийн хэд хоног blogchid.com ийн үйл ажиллагаанд нилээд цаг зарцуулаад vlmedeh.com оо бараг мартсан байна шд хэхэ. Хэд хэдэн уншигчдынхаа хүсэлтээр ажилд орох ярилцлагийн талаар нийтлэл хүргэж байгаадаа баяртай байна. Би өөрөө энэ тал дээр айхтар туршлагатай хүн биш л дээ. Гэхдээ нийтлэг, зайлшгүй дагах хэрэгтэй зүйлсийн талаар бичнэ. Хэн нэгэнд хэрэг болох үе ирнэ байхаа.

2010-08-09

Job - Сүүлийн үе ийн ажилд орох чиг хандлага

Сүүлийн үед ажилаа солих гээд манаргаж явна. Хүйтний улиралд айхтар их ажилтай харин дулааны улиралд ажилгүй суудаг улирлын чанартай ажил хийдэг болохоор л ажилаа солих санаатай. Зун ажилгүй байх чинь тийм ч хүсээд байхаар эд биш байна. Ингээд хэд хэдэн газар үзэв ээ. Танилгүй хүн ажилд ороход хэцүү болсон цаг бололтойдог. Гэхдээ бүх газар ийм биш юмаа. Зарим нэг байгууллагууд гадны томоохон байгууллагуудын жишгээр их сайхан үлгэр дуураалайлтай урагшилж байгаа нь их сайхан санагдлаа.

2010-07-13

CV болон ажилд орох анкет бөглөх үед... Зөвлөмж

Хэд хоногийн өмнө нэг хүлээлгийн танхимд хоёр залуу ажлын анкет бөглөж суухтай таарлаа. Надаас бал асууж би ч балаа хэрэглүүллээ. Тэд маш хурдан анкетаа бөглөчихсөн. Миний балыг эргүүлэн өгч талархлаа илэрхийлэх үед би анкетыг уншихыг хүссэн юм. Нэгнийх нь анкетыг аваад уншихад яагаад тийм хурдан бөглөж дууссан нь ойлгомжтой болсон юм. Тэр маш чухал зүйлсийг орхисон байсан.