2011-11-09

Цаасан урилга жаахан уйтгартай санагдаад :)

Ажлын нэг өдөрт (09:00 - 16:00) амжуулж өвөрмөц урилга хийх даалгавар авлаа. 
Санааг нь нэгэн мундаг маркетер хэсэг нөхдийн хамтаар гаргаж гүйцэтгэл дээр нь манай баг ажиллав.

Ингээд 4 гэхэд бид урилгаа дуусгаж тараах ажил эхлэв ээ.

Урилгаа эмийн шил мэт хийгээд, урих хүмүүсийн нэрсээ цаасан дээр бичиж, хуулиад, дотор нь эм мэт хийв. Хаана хэдээс гэдгий арилгачихлаа кк.

Шилтэй эм шиг л кк
 


Unitel, Creativ unit  ийн маркетингийн албанд.
 
Green catering, Electronics, Sky Resort ийн маркетингийн албанд

Ингээд бэлэн болсон урилгуудаа уутанд хийгээд тараах ажил эхлэв ээ.




2011-10-19

Эргэн дурссан чинь сонин байна шүү кк



10 жилд байхад 1000 төгрөгөөр 3-уулаа дажгүй шиг хооллочихдог байлаа. Гурав, гурван пирожки нэг 100 ын ундаа аваад л, амтархан иддэг байв кк.
Одоо 10 000  -д гурвуулаа хооллоход бэрх болж

    
Автобусанд зорчих тасалбарын үнэ хүүхэд 50 төгрөг,  том хүн 100 төгрөг байхад 1000 төгрөгөөр 2 долоо хоногийн турш хичээлдээ явдаг байлаа, Өнөөдөр ганц өдөр л явдаг болж


     Оюутан байхад сард 90 000 төгрөгийн цалин аваад цайны газар зөөгч хийдэг байлаа. Унааны мөнгө зөнгө гэж байхгү шү дэ. Найз нар орж ирээд хөөе зөөгчөө цуйван авъя гээл инээлдээл лол тэхдээ хөгжитлэй байж золиг гэж.
     Одоо тэгсэн унааны мөнгө өгнө, хоол бол хангалттай тэгээд сарын 150 000 төгрөг цалинтай гэсэн чинь ажиллах хүн олдохгү хэцүү байна гэнэ.


     Мөн оюутан байхад өдрийн 5000 аар блок хийдэг үйлдвэрт ажиллаж байлаа хоол нь 1000 хэхэ. 2 найзын хамтаар тэнд хэн удаан тэсэх ээ үзэж би хамгийн түрүүнд тэсэлгү гарч байж билээ золиг чинь.  Ямар байсныг ярих ч юм биш. Тэр тостой цооногийг бодохоор л дотор харлаж байна хэхэ.
     Өнөө үед хүмүүс их мөнгөтэй болоод байгаму, эсхүл үнэхээр ажилдаа багдахаар мөнгө юм болов уу, өдрийн 20 000, хоол унааг нь өгнө гээд барилга дээр ажиллах хүн олж чадахгүй байна гээд найз маань үгээ хэлж явна.  Ямар сайндаа ирэх жил хэдэн хужаа оруулж ирдиймү яадын гээд ярихав дээ. Мэдээж хужаа оруулж ирэхгүй л дээ.

Одоо бодоход дээр үед үнэхээр чанга байж шүү.

2011-10-17

ЭРҮҮЛ АМЬДРУУЛДАГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ 16 АРГА

Нэг нийтлэл таалагдлаа. Ахин хайж олж уншихад амар гэж бодоод блогтоо хадгаллаа.

Эх сурвалж  http://fohow.posterous.com/

Урт удаан хугацаа , уйгагүй арга ажиллагаа , нарийн төвөгтэй хөдөлгөөн шаардсан Үндэсний гимнастикаас гадна Хятадын ард түмэн янз бүрийн насны хүмүүс хийхэд тохиромжтой , өдөр тутмын амьдралд хэвшүүлэхэд хүндрэлгүй,  урт насалж , эрүүл чийрэг , гоо үзэсгэлэнтэй амьдрахтай холбоо бүхий бүхэл бүтэн цогц сургаал буй болгосныг “Амьдрал тэтгэх арван зургаан санамж “ хэмээн  нэрлэдэг.
1.    Үсийг үргэлж илж бай
Өглөө бүр 10 хуруугаар үсээ урдаас нь арагш нь , араас нь урагш нь зугуухнаар хэдэн арван удаа самна. Ингэснээр толгойд буй биологийн идэвхит цэгүүд хурууны өндгөнд цочирч тархи оюун сэргэх , даралт буурах , урам зориг дээшлэхийн  сацуу толгой загатнах , эргэх, өвдөх , үс унах , зүрх хурдан цохилох , мэдрэлийн ядаргаа зэрэг өвчнөөс сэргийлдэг.
2.    Нүүрээ олонтаа ил
Хоёр алгаа хооронд нь халуун оргитол үрсний дараа алгаараа дух , хацар , хамрын самсааг оролцуулан нүүрээ дээш доош нь хэдэн арван удаа зугуухан илнэ. Өдөрт хоёроос доошгүй удаа ингэж илснээр нүүрний цусны эргэлтийн хэмжээ сайжран , арьс нь зөөлөрч , өнгөлөг , овор багатай харагдахаас гадна , үрчлээтэхээс сэргийлж , нэгэнт тогтсон үрчлээг багасгадаг. Мөн ханиад , томуу тусах , салхинд явахад нүднээс нулимс гоожих , толгой , шүд өвдөх , хамар битүүрэхээс сэргийлнэ. Энэ дасгалыг  батгатай  хүмүүс  хийж болохгүй.
3.    Нүдний дасгал 
Санаа сэтгэлийг тайван болгосны дараа нүдээ хагас аниад нар зөв , баруун зүүн , дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж  дээрх хөдөлгөөнийг давтан хийнэ. Тус бүрийг арав   орчим удаа хийх нь тохиромжтой. Энэ дасгалыг хийснээр нүдний ядаргаа арилах , хараа сайжирахаас гадна толгой  эргэх , нүд эрээлжлэх болон нүдний элдэв өвчнөөс сэргийлж чадна.
4.    Дагз няслах
Алгаараа хоёр чихээ таглан долоовор хуруугаа дунд хуруун дээр тавьж чихний ар хэсэг рүү няслахад бөмбөр дэлдэх мэт чимээ гарна. Ийнхүү 36 удаа няслаад , чихээ тагласан алгаа огцом авч , огцом таглах үйлдлийг 16 удаа хийнэ. Ингэснээр тархи оюуныг сэргээж , санах ой болон сонсголыг сайжруулж , толгой эргэх ,
өвдөх , чих шуугих  болон чихний элдэв өвчин эмгэгээс сэргийлнэ.
5.    Хэлийг түүшинд хүргэх
Хэлний үзүүрийг өргөж , тагнайн төмбөгөр хэсэгт хүргэж , дээш доош , баруун зүүн тийш  арван удаа эргэлдүүлэхэд шүлс ялгаран гарч ирдэг. Энэ дасгалын гол үүрэг нь хоол идэх дур хүслийг оргилуулж , шингэцийг сайжруулан , шүд бэхжүүлэхийн зэрэгцээ ам аргаж хатах , залгиур хоолой болон буйлны үрэвслээс сэргийлнэ.
6.    Шүдийг байнга товш
Анхаарлаа төвлөрүүлэн , элдэв юм бодохоо орхиж хоёр уруулаа зөөлөн хамхина. Эхлээд араануудаа , дараа нь дээд доод үүдэн шүдээ , эцэст нь соёонуудаа хооронд нь товших хэрэгтэй . Өдөрт боломжтой үедээ энэ дасгалыг 100 орчим удаа хийх ёстой. Ингэснээр шүд бөхжин шүлс ялгарч , шүдний өвчнөөс сэргийлж чадна. Хятадын уламжлалт хууч үгэнд “ Өглөө бүхэн 36 удаа товшвол үхтэл шүд унадаггүй” гэсэн байдаг.
7.    Шүлс залгих 
Хятадын эртний сударт шүлсийг “ Хагас шүүдэр “ “ Ариун ус “ гэх мэтээр нэрлэсэн байдаг нь санамсаргүй хэрэг биш юм. Завьжаар шүлсийг сорж ам дүүрэхийн алдад 10 хувааж залгина. Энэ нь хоолны дуршил / шингэц / -ыг сайжруулж , залгиурын ажиллагааг идэвхижүүлэн , биеийн эсэргүүцлийг сайжруулахын зэрэгцээ шүд ам цэвэрлэн , залгиур хоолойн үрэвсэл , буйл
үрэвсэх , шарх сэдрэх зэрэг өвчнөөс сэргийлнэ.
8.    Өглөө бүхэн эвшээлгэх
Өглөө босоод цэнгэг агаартай  газар очиж биеэ султган , анхаарлаа төвлөрүүлж , хамраараа агаар сорон хэвлийн хэсгээ агаараар дүүртэл амьсгална. Хэвлийг агаараар дүүргэсний дараа толгойгоо өргөн амаа ангайж , эвшээж байгаа маягтайгаар амьсгалаа гаргана. Энэ үйлдлийг өдөр бүр 12 удаа хийснээр уушгины үйл ажиллагаа сайжран уушиг , зүрхний цусан хангамж нэмэгдэж цээж багтрах , бөгшүүлж ханиалгах зэргээс сэргийлж чадна. 
9.    Нурууг байнга дулаал
Нурууг цаг агаарын байдалд зохицуулан дулаан байлгах хэрэгтэй. Түүнчлэн өдөр бүр алгаа үрж бүлээцүүлсний эцэст нурууг хэдэн арван удаа илснээр нуруу хөшиж өвдөх , хэвлийн хөндийн янз бүрийн өвчин болон үе мөчний архаг хууч зэрэг урьдчилан сэргийлж болно.
10.    Цээжээ байнга арчла
Хүн цээжиндээ байнга иллэг хийж , зөөлөн алгадах үйлдлийг өдөрт хэдэн арван удаа хийх хэрэгтэй. Ингэснээр зүрхний үйл ажиллагааг  сайжруулж , цээж багтрах , зүрх оволзон хатгах , хавиргаар хатгах , зүрхний титэм судас өвчлөх зэргээр урьдчилан сэргийлж  болно.
11.    Хэвлийд иллэг хийх
Гарын алгаа хооронд нь үрж бүлээцүүлсний эцэст хүйсийг тойруулж нар зөв иллэг хийнэ. Дараа нь мөн нар буруу зөөлөн дарж базна. Аль алийг нь арван хэдэн хийх нь ашигтай. Энэ дасгал хоолны шингэц сайжруулах , хоол боловсруулах эрхтэний цусан хангамж болон агшилт суналтыг нэмэгдүүлэн ходоод гэдэсний өвчин , өтгөн хатах , гүйлгэх , бүдүүн нарийн гэдэсний архаг үрэвсэл , шээс тасалдах зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Хятадын хуучны ярианд “ Хоол идсэний дараа 10 алх , хоёр гараараа хэвлийгээ ил , тэгвэл зуу наслана “ гэсэн үг байдаг.
12.    Хэвлийг агшааж татах
Биеэ суллан оюун санаагаа төвлөрүүлээд хамраараа амьсгал аван бага хэвлий буюу давсгаа зугуухан агшааж татна. Тэр байдлаа хэсэг хадгалан байсны хойно амьсгаагаа гарган биеэ суллана. Энэ дасгалыг өдөрт арван удаа хийснээр давсаг бөөрний үйл ажиллагаа сайжирна.
13.    Үе мөчний дасгал
Гараа мөрний хэсгээрээ хойш урагш эргүүлж савчих , хөлөө урагш , хойш савчиж зөөлөн өшиглөх , ташаагаа тулаад бүсэлхийгээр урагш хойш , баруун зүүн тийш хазайх нь хуян шар усыг тарааж , үе мөчний үрэвсэл зэрэг өвчнөөс сэргийлнэ.
14.    Хөлийн уланд иллэг хийх
Хөлийн тавхайг өлмий талаас нь гурав хуваасны нэгтэй тэнцэх газарт хүний эрүүл мэндийг хангах амьдрал тэтгэх маш чухал цэг байдаг. Гарын алгаа хооронд нь үрж бүлээцүүлсний дараа дээрх цэг дээр өдөрт 10 орчим удаа илж дарах нь хөлийг дулаацуулж , сэтгэл санааг тайвшруулан элэг бөөрний үйл ажилллагааг сайжруулж , толгой эргэх , чих шуугих , нойр алдах , зүрх цохилох , цусны даралт ихсэх болон хөл өвдөх зэргээс урьдчилан сэргийлнэ.
15.    Арьсанд хуурай иллэг хийх
Гарын алгаа хооронд нь үрж  бүлээцүүлээд толгой , мөр , гар , хөл , цээж , хэвлий зэргийн арьсыг 10 удаа зөөлөн илнэ. Ингэснээр арьсны сүвүүд тэлж ядаргаа арилж , нойронд сайн болохын дээр цусны даралт буурч арьс уян зөөлөн өнгө зүстэй болдог.
16.    Бие  засахдаа бүү ярь
Бие засах үедээ амаа хамхин шүдээ зууж хэлний үзүүрийг тагнайн төмбөгөрт хүргэн хоёр нүдээ дээш ширтэхийн сацуу тамхи татаж үг хэлэхийг хориглоно. Ингэснээр шүд бэхжин шүдний элдэв өвчнөөс сэргийлж чадна. Энэ дасгалыг хийх үедээ амьсгал жигд чөлөөтэй байхын зэрэгцээ анхаарлаа төвлөрүүлж өгвөл сайн. Дээрх дасгалуудыг өдөр бүр тогтмол хийж байх нь онцын хүндрэлгүй бөгөөд эрүүл чийрэг аж төрөх , зарим төрлийн өвчнийг илааршуулж , эмгүй засал болохоос гадна урт наслахын чухал хүчин зүйл болдог байна.

2011-10-16

76 ба тэдний нөхөд



Сурталчилгааны том самбарууд Улаанбаатараар дүүрэн
Сонгуульд нэр дэвших нөхдийн хуудас fb, twitter ээр дүүрэн
Сонгогдсон тойргоо эргэсэн 76 Монголоор минь дүүрэн



Доорх үйл явдал, бодролуудаас дээрх 3-н дүүрэнг үндэслэлээ


     Хэн нэгэн нэг хэвлэлийн компани дээр очтол бөөн бөөнөөрөө тасархай сайхан амарч байна гэнэ. Энчодоо юу болоод байна аа, ядаж сөөлжиж амрах хэрэгтэй шдээ, унаа хоолны мөнгөнөөс эхлээд л цалин пүнлүү тавих мөнгө хэрэгтэй шдээ гээд бодоод өнгөрч гэнэ. Удалгүй учир нь олдох нь тэр. Тэгсэн Их тулааны өмнөх нам жим байдал юм гэнэ. Сонгуул болох гээд одооноос бөөнөөрөө сайн амарч авч байгаа нь тэр.


     Гудмаар явж байтал 5 алхаад л нэг самбар таарах боллоо. Энчодоо ямар нэг дүрэм журам, тодорхой стандартууд эд нар байдаггүйн байхдаа. Хоорондын зай, шугам сүлжээтэй газар дээр болохгүй, явган хүний зам дээр хөндөлсөхгүй гэх мэтээс эхлээд самбартай болох амаргүй л баймаар юм. Тэгсэн яаж ийгээд л зөвшөөрөл аваад том жижиг, чанартай чанаргүй самбарууд хийгээд байх юм аа. Бодуул сонгуул болох гээд сүйхээтэй бийзнэсмээнүүд хаа сайгүй самбар босгож яваа байх. СБ талбайн урд байрлах худалч хүнийхээр бол бараг 10 аад самбарнуудын 2 захад байрлах асар том самбаруудых  нь өдрийн түрээс 250 000 гэж дууллаа. Бас болоогүй ээ хэвлэлт өлгөлт мээтр кавдрат нь 7 500, тэр аварга самбар одоо хэдэн м2 байгаа болоо? Сонгуулын үеээр өдрийн үнэ нь 500 000 хүрнэ байх даа.

     Гэртээ орж ирээд ком дээрээ сууж fb орлоо. Баруун баганаар нь дүүрэн үзэгдэх иргэдийн дуу хоолойг сонсох Бийзнэсмээн, Спортсмээн, УИХ гишүүн, ямар нэг байдлаар улс төрд хүч үзэж яваа хүмүүсийн сурталчилгаа. Ороод сонирхтол зарим нэг нь бол үнэхээр болж байна аа. Интернет маркетингаа их эртнээс цогцоор нь сайн хийж яваа нөхөд ч байна, бусдаасаа юугаараа дутахав гээд дагж дуурайсан нөхөд ч байна. 

Twitter, facebook - т бараг 2 гурван жилийн өмнөөс багагүй цагаа өнгөрөөж иргэдтэйгээ найз нөхөд нь мэт  харилцаж, дундаа орж, асуултад хариулдаг байсан, одоо ч энэ бүхнээ хийсээр яваа хэсэг хүмүүсийг би мэднэ. Тэд бол үнэхээр сэтгэл гаргасан, багагүй цагаа зориулсан, тиймдээ иргэдийнхээ талархлыг хүлээсэн. Гэтэл дөнгөж өчигдрөөс л та бүхний дуу хоолойг сонсоно, асуудал байна уу? алив ээ камоон гэсэн хүмүүс их гарч ирлээ. Дургүйлхээд байх зүйл ч алга л даа. Гэхдээ иргэд тэнэг биш. Эгдүү нь хүрэх нэгэн цөөнгүй байгаа.

2011-09-20

Өнөөдөр

 mozila firefox 6.0 ийг нь суулгацан чинь үгийн алдаа хянагч маань ажиллахаа больчдог байна шд. Блог хэллэгээрээ л хэлээ хазлаад тэгжина ингэжина гээд ганц бичлэг биччинээ. Маргаашнаас эргээд мозила 4 өө суулгая дөө.

Өдөр бяцхан ажиллаж байгаад нэг зүйлийг ухаардаг байна шд. Мэргэжлийн англи хэлгүй бол интернэт гэх энэ агуу ертөнцөд би хөлгүй далайд төөрөх бяцхан зарцаа лугаа адил л хэцүүдэх юм байна гэдгээ ойлгголоо.

Тэгээд бас нэг тэнэг тэхдээ хөгжилтэй дурсамж санаанд орсон. 2 жилийн өмнө найзыхаа  дүүг сургуулиас нь авахаар хамт явлаа.

Өнөө айтар Хообби гээд сургууль. Тэгээд дүүг нь хүлээх зуур нэг ээмр дэгжин хүү гараад ирлээ. 8 аас 9 настай л хүү. Гар утсаа халааснаасаа гаргаж ирлээ, тэгсэн blackbary. Найз бид 2 шууд л ангайв. Найз кармаан дахь утсаа хальт зухуйлгаж над харууллаа яг загвары нь хэлж мэдкү байна бараг л 3310, дараа нь би гаргаж харууллаа өнөө жи мобайлын бас нэг 3310 -рхуу эртний утас. 2 уулаа нэг нэгнээ бяцхан шоолов.

Тэгсэн хамгийн аймар нь өнөөх жаал англиар яриад эхэллээ. Бид 2 бие биелүүгээ нээх тэнэг харцгаагаад өөрсдөөсөө бяцхан ичиж байж билээ.

Багачуул маань багаасаа ийм мундаг боловсорч байгаа нь сайн хэрэг шүү.

2011-06-15

Алдаагүй бичих амархан боллоо.

Урьд би үгийн алдаагаа хэрхэн шалгадаг тухай нийтлэл бичиж байсан. Тэр нийтлэл дээр нэг уншигч маань огт алдаагүй бичих аргийг зааж өгч билээ. Ингээд тухайн уншигчийн сэтгэгдэл хэлбэрээр бичсэн зааврыг оруулъя.

 



https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/102885 холбоосоор орж Add to Firefox товчийг дараад Install хийж суулгана.

Firefox-д зориулсан Монгол хэлний алдаа шалгагчийг суулган текст засварлагч бүх цонхонд алдаа шалгагчийг оруулах боломжтой юм л даа :P

Тэгээд суулгачихсан бол Firefox-оо restart буюу хааж нээгээд текст бичих талбаруудад жишээ нь одоо энэ сэтгэгдлийн талбарт бичихэд л алдаатай байж болох үгнүүдийн доогуур улаан зураас гараад явна.

Хэрвээ тэгэхгүй байвал энэ бичлэгийн сэтгэгдэл бичих хэсэгт хулганы баруун товчоо дараад Check Spelling гэдгийг чагтлаад, дор нь байгаа Languages гэсэн дээр Mongolian/Mongolia сонгох хэрэгтэй. Ер нь тэнд хэлээ солиод байж болно доо :)

Хүссэн бусад хэлээ https://addons.mozilla.org/en-US/firefox/browse/type:3 хаягаар ороод нэмж суулгах боломжтой.

За тэгээд алдаагүй бичдэг болно шүү. This maybe will save your time... and my time :P

2011-06-13

Ажилд орох ярилцлагад ороход зөвлөмж

Сайн байцгаана уу.


Монгол улсын хэмжээнд ажилгүйдлийн тоо өмнөх оны энэ үетэй харьцуулахад ихэссэн судалгаа гарсан байх юм. Болдогсон бол бүгдээрээ ажилтай, сайн сайхан амьдрах юмсан.

Оюутан залуус маань дөнгөж төгсөөд ид ажил хайж эхэлж байгаа. Энэ үетэй уялдуулаад нэг нийтлэл бичихийг зорилоо.

Энэ талаар нэг нийтлэл урьд бичиж байлаа. Та цаг завтай бол өмнөх нийтлэлийг бас уншаарай. Бяцхан уялдаа холбоо байгаа. Энд дарж өмнөх нийтлэлийг уншина уу.

Өмнөх нийтлэлийг уншсан бол одоо нэмээд хэдэн чухал зүйл сануулъя. Сүүлийн жилүүдэд Монгол улсад хүний нөөцийн бодлого маш сайн хөгжиж байна. Үүнийгээ дагаад ажилтан сонгон шалгаруулах явц, ярилцлагад асуух асуултууд маш чанартай, магадгүй гэнэтийн хүнд болсоор байна. 

Иймээс та ярилцлага болохоос өмнө хэд хэдэн асуултад зайлшгүй бэлдсэн байх хэрэгтэй. Би өөрийн болон, найз нөхдийн туршлага дээрээс тулгуурлан зарим нэг асуултыг бичье.

- амьдралдаа үйлдэж байсан хамгийн бахархмаар үйлдэл тань?
- амьдралдаа хийж байсан хамгийн risk тэй алхам тань?
- та өөрийн сэтгэлдээ юуг хамгийн ихээр тээж явдаг вэ?

За иймэрхүү гэнэтийн асуултууд орж ирж байна.

Хариулт тань маш чухал. Тухайлбал эхний асуулт дээр хариултыг хамтдаа бодоцгооё. 
Цаагуураа өөрийгөө боломжын чадварлаг нэгэн гэдгээ илтгэсэн хариулт хэлж чадвал их сайн. 

Үл ялиг бодолхийлж байгаад : Намайг 2 - р күрсэд байхад надад нэг сонголт гарч ирсэн юм. Нэг гадаад иргэнтэй хамт орон нутагт нэг сар амьдрах. Тухайн үед би хичээлээ цалгардуулаад хэлээ сайжруулах уу, эсвэл хичээлээ хийгээд энэ боломжийг алгасах уу гэсэн сонголттой тулсан. Би хичээлээ нөхөж хийж чадна гэж итгээд нөгөө хүнтэй хамт явсан. Энэ маань ч зөв шийдвэр  болж миний ярианы чадвар мэдэгдэхүйц сайжирч, мөн би бүх хичээлээ нөхөж дүнгүүдээ гаргаж чадсан. Энэ л миний хийсэн хамгийн рисктэй алхам юм шиг байна.

Иймэрхүү хариулт байвал тун боломжийн байна. Гэхдээ хамгийн гол нь худлаа хэлж болохгүй. Өөрийн түүхийг сайн бодож байгаад зөв хариултыг бодож олоорой.

Энэ мэтчилэн хүнд гэж бодож байгаа асуултууддаа хамгийн зөв хариултуудыг сайтар бодож бэлдсэний эцэст ярилцлагадаа ороорой. Мөн ярилцлага болохоос өмнө найз нөхдөөсөө тусламж хүсэж харилцан ярилцаж бэлдэж болно. Ингэснээр сандрал бага зэрэг арилж, арай илүү чөлөөтэй болох болно. Энэ арга надад үр дүнгээ өгсөн. Нэг найз маань ярилцлагын өмнө ирж надаас яг л хүний нөөцийн менежер шиг асууж эхэлж байж билээ. 

Танд амжилт хүсье. Хичээнгүйлэн бэлдэж төлөвлөсөн зүйл үргэлж үр дүнгээ өгдөг юм шүү. Сайн бэлд сайн төлөвлө.

2011-01-31

Валинтиний баяр болох гээд л... Армаантиг зүйлс хэрэгтэй байнаа.


Сайхан сайхан армаантиг үйлдлүүд байна шүү дээ цаана чинь.

Энэ сайхан үйлдлүүд дундаа хамгийн мяагаас нь дурдвал:
 
Нэг залуу улаан баатраас охиныхоо нүдийг боогоод хөдөлсөн гэсэн. Охин нь замын турш инээгээл гайхаал яваад байж. Тэгээд нэг газар аваачаад гэнэт нүдийг нээтэл нэг талбарт 2 уулахнаа зогсцон эргэн тойрон гэрэл сүүдэр хачин гоё таарчихсан охинд үнэхээр сайхан байсан гэсэн шүү. Яг л өнөө "PEARL HARBOR" гээд кану шиг ормаантиг зүйл болсон гэнэ. 
Энэ газрын тухайд: Буянт ухаад нэг талбар байдаг гэнэ. Би даанч одоогоор яг тэр газар очиж үзээгүй байгаан. Тэндээс шөнийн нислэг үнэн лайтай харагддаг гэнэ. Тэгээд онгоцны замын гэрэлтүүлэг эд нар нэмэгдээд лайтай ормаантиг орчин бүрддийн байхаа. Хэрвээ одтой шөнө бол за тэгээд дуусаа.


Хийморийн овооны хажууд ертөнцийн зүгээр баруун талд нь нэг толгод байдаг юм. Дээрээс нь (шөнөөр шүү) Улаан баатар янзтай харагдана. Армаантиг гэж жигтэйхэн. Найз маань дээшээ охинтойгоо гарж байгаан. Тэгээл тэр дээр өнөөх 2 зухуйв үү гү юу би нэг найзтайгаа хамт галаа асаагаад бушуухан шиг арилаад өгнө Өнөө охин нь бодохдоо хэн гал асаачив бүү мэд. Тэхдээ нөгөө л нэг бундан зүрх галаар асахгүй шүү. Арай шинэлэг юм байгаа. Энэ үед дээр байгаа найз маань охиндоо хандаж хайртайгаа хэлнэ, өөр сайхан зүйлс ч хэлж болно л доо. Энэ явдал ирээдүйд болох гэж байгаам.

Охид байтугай би ч уярчмаар сайхан сайхан зүйлс их болох юм байна шүү дээ. Илүү гоё санаанууд байгаа л даа. Эзэд нь нийтлэхийг зөвшөөрвөл нийтлэнээ.