Showing posts with label application. Show all posts
Showing posts with label application. Show all posts

2011-01-29

Надтай адилхан нөхдөд зориулав

Би бээр үг үсгийн алдаа их гаргадаг нөхөр л дөө. Хувийн зүйлс бичиж байгаад алдаа гаргахад асуудал болохгүй л дээ. Харин хувсьсгалын ажилд үг үсгийн алдаа гаргавал наанадаж миний нэрэнд, цаанадаж байгууллагийн нэрэнд муу хорлол болно шүү дээ. Тийм болохоор алдаагүй бичиж сурах нь тулгамдсан асуудал болоод байв. Гэтэл захирал маань өөрийн бодож олсон мэргэн аргыг надад зааж энэ арга нь хүнд их хэрэгтэй юм гэж бодоод блогтоо нийтлэхээр шийдэв.

Интернэт ашиглаад их хялбархаан шийдчихэж байгаа юм. Google хайлтын системийг ашигладаггүй интернэт хэрэглэгч гэж байдаггүй. Энэ арга дээр google.mn ийг ашигладаг.


За ингээд аргаа зааж өгье.
Та эргэлзээд байгаа үгээ google.mn дээр хайгаад үз. Жишээ нь би наанадаж гэдэг үгийг эхний ээлжинд наандаж гээд биччихсэн байв. Тэгээд эргээд унштал нэг л эргэлзээтэй санагдаад аргаа хэрэглээд зөв хэлбэрийг мэдэж авав.
Зураг дээр тайлбарлая
 За эхний зурган дээр би өөрийн зөв гэж бодож байснаар бичээд хайтал ингэж бичсэн тохиолдол интернэт ертөнцөд 2000 ширхэг л байснийг харуулж байгаан.


А харин наанадаж гээд бичээд хайтал интернэт ертөнцөд 35 500 ширхэг ийм үг бичигдсэн байв.
Ингээд л дээрхээс үзхэд зөв хувилбар нь наанадаж буюу 2 дахь хувилбар юмаа гэдгийг би мэдэх жишээтэй.

Та үүнтэй адилаар эргэлзэж байгаа үгээ шалгаад зөв үгийг олж байгаарай. Аливаа албан бичиг мэйл илгээх тохиолдол энэ арга миний аминд ордог гэх үү дээ.

2010-07-13

CV болон ажилд орох анкет бөглөх үед... Зөвлөмж

Хэд хоногийн өмнө нэг хүлээлгийн танхимд хоёр залуу ажлын анкет бөглөж суухтай таарлаа. Надаас бал асууж би ч балаа хэрэглүүллээ. Тэд маш хурдан анкетаа бөглөчихсөн. Миний балыг эргүүлэн өгч талархлаа илэрхийлэх үед би анкетыг уншихыг хүссэн юм. Нэгнийх нь анкетыг аваад уншихад яагаад тийм хурдан бөглөж дууссан нь ойлгомжтой болсон юм. Тэр маш чухал зүйлсийг орхисон байсан.

2010-07-03

Resume гэж юу вэ? RESUME хэрхэн бичих вэ?

Хэрвээ та RESUME гэж юу болох талаар мэдээлэлгүй, мөн хэрхэн бичих талаар мэддэггүй бол анхаарлаа хандуулаарай. Гадаадад их дээд сургуульд элсэхэд бүрдүүлэхэд материал дунд  RESUME гэж нэг чухал материал байдаг. Мөн ажилд орох гэж байгаа хүмүүс өөрийн RESUME ийг ажил олгогч руу илгээдэг байна.

2010-06-22

Documents - Гадаадын их дээд сургуульд элсэхэд шаардагдах материалууд

Taiwan ы CYCU( Chung Yang Christian University) их сургууль нь гадаад орны сурлага хөдөлмөр, нийгмийн идэвх сайтай оюутнуудыг тэтгэлгээр сургах сонирхол өндөр байдаг ба хэрэв та доорх анкетыг бөглөн, бүрдүүлэх материалуудыг бүрдүүлэн CYCUniversity рүү илгээвэл 100% тэтгэлгээр bacholer болон Master ын зэрэгт суралцах боломжтой болно. 

2010-06-21

application - Анкет бөглөхөд Монгол тайлбар

Гадаадын их дээд сургуульд элсэн орох анкет бөглөх Монгол заавар. Мөн бүрдүүлэх материалуудыг танилцуулж байна