Showing posts with label миний бодолоор. Show all posts
Showing posts with label миний бодолоор. Show all posts

2011-10-16

76 ба тэдний нөхөд



Сурталчилгааны том самбарууд Улаанбаатараар дүүрэн
Сонгуульд нэр дэвших нөхдийн хуудас fb, twitter ээр дүүрэн
Сонгогдсон тойргоо эргэсэн 76 Монголоор минь дүүрэн



Доорх үйл явдал, бодролуудаас дээрх 3-н дүүрэнг үндэслэлээ


     Хэн нэгэн нэг хэвлэлийн компани дээр очтол бөөн бөөнөөрөө тасархай сайхан амарч байна гэнэ. Энчодоо юу болоод байна аа, ядаж сөөлжиж амрах хэрэгтэй шдээ, унаа хоолны мөнгөнөөс эхлээд л цалин пүнлүү тавих мөнгө хэрэгтэй шдээ гээд бодоод өнгөрч гэнэ. Удалгүй учир нь олдох нь тэр. Тэгсэн Их тулааны өмнөх нам жим байдал юм гэнэ. Сонгуул болох гээд одооноос бөөнөөрөө сайн амарч авч байгаа нь тэр.


     Гудмаар явж байтал 5 алхаад л нэг самбар таарах боллоо. Энчодоо ямар нэг дүрэм журам, тодорхой стандартууд эд нар байдаггүйн байхдаа. Хоорондын зай, шугам сүлжээтэй газар дээр болохгүй, явган хүний зам дээр хөндөлсөхгүй гэх мэтээс эхлээд самбартай болох амаргүй л баймаар юм. Тэгсэн яаж ийгээд л зөвшөөрөл аваад том жижиг, чанартай чанаргүй самбарууд хийгээд байх юм аа. Бодуул сонгуул болох гээд сүйхээтэй бийзнэсмээнүүд хаа сайгүй самбар босгож яваа байх. СБ талбайн урд байрлах худалч хүнийхээр бол бараг 10 аад самбарнуудын 2 захад байрлах асар том самбаруудых  нь өдрийн түрээс 250 000 гэж дууллаа. Бас болоогүй ээ хэвлэлт өлгөлт мээтр кавдрат нь 7 500, тэр аварга самбар одоо хэдэн м2 байгаа болоо? Сонгуулын үеээр өдрийн үнэ нь 500 000 хүрнэ байх даа.

     Гэртээ орж ирээд ком дээрээ сууж fb орлоо. Баруун баганаар нь дүүрэн үзэгдэх иргэдийн дуу хоолойг сонсох Бийзнэсмээн, Спортсмээн, УИХ гишүүн, ямар нэг байдлаар улс төрд хүч үзэж яваа хүмүүсийн сурталчилгаа. Ороод сонирхтол зарим нэг нь бол үнэхээр болж байна аа. Интернет маркетингаа их эртнээс цогцоор нь сайн хийж яваа нөхөд ч байна, бусдаасаа юугаараа дутахав гээд дагж дуурайсан нөхөд ч байна. 

Twitter, facebook - т бараг 2 гурван жилийн өмнөөс багагүй цагаа өнгөрөөж иргэдтэйгээ найз нөхөд нь мэт  харилцаж, дундаа орж, асуултад хариулдаг байсан, одоо ч энэ бүхнээ хийсээр яваа хэсэг хүмүүсийг би мэднэ. Тэд бол үнэхээр сэтгэл гаргасан, багагүй цагаа зориулсан, тиймдээ иргэдийнхээ талархлыг хүлээсэн. Гэтэл дөнгөж өчигдрөөс л та бүхний дуу хоолойг сонсоно, асуудал байна уу? алив ээ камоон гэсэн хүмүүс их гарч ирлээ. Дургүйлхээд байх зүйл ч алга л даа. Гэхдээ иргэд тэнэг биш. Эгдүү нь хүрэх нэгэн цөөнгүй байгаа.

2010-12-07

Үлмэдэхийн бяцхан түүх

Фэйсбүүк дээр блогчин олон дунд тэмцээн зарлагдсаныг үзээд нэгэн нийтлэлээ уралдуулхаар шийдлээ. Та бүхэн доорх бяцхан түүхийг тухлан сууж таалан соёрхоно уу.











Үлмэдэх - Гэнэг тэнэг бяцхан би

Чоно - Харанхуй, амьдралд үргэлж тохиох бэрхшээл, бурхан гэж байдаг бол бурханаас илгээх сорилт

Анчин - Боломж, хайр, гэр бүл, найз нөхөд,  хэн нэгэнийг харанхуйд унахаас аврагчид

2010-10-16

Амьдрал үргэлжилсээр...

Зиак бүгдээрээ сайн байна уу. Блогтоо салхи оруулнаа. Гэртээ ирэх чинь яасан ч сайхан юм. Нет орох чинь нэг иймэрхүү байдаг билүү. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн зүйлийг ойлгож авлаа. Компютертэй хэт их нөхөрлөсөн байна. Комоос хол байлаа гээд тийм ч муу зүйл алга гэдэгийг ойолгосон. Тийм болохоор одоо хуучин үе шигээ чөлөө зав гарав уу үгүй юу компютер дээр наалдахаа больж байгаа. Гэхдээ мэдээж блогоо хөтлөөд мэдээгээ нэмээд явнаа.

     Өөр бас өглөөд гүйхийн ач тусыг ухаарсан. Өглөөдөө гүйдэг болсон. Та нөхөддөө хандаж хэлэхэд өглөө гүйх их зүгээр шүү. Тухайн өдөртөө бие хөнгөн, эрч хүчтэй байдаг юм.

     Намайг их алдаатай бичиж байгааг шүүмжилсэн байналээ. Шүүмжийг маш сайн хүлээн авч байгаа.  Зөв бичих дүрэмээ эргэн хархаар болсон.

     Банжиг нэт нээгдээгүй л байна шд. Одоо банжигийн блогчид гөүгөү рүү нүүцгээсэн байх даа.Энэ том блог орон зайд юу тохиолдсон юм бол доо.


2010-09-22

Харанхуй хот

Өнөөдөр өглөө 8 цаг 30 минутын үед их онцгүй зүйл харлаа. 9 давхар байрнууд дунд налайсан сайхан өглөө болж байсан. Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд л өвөө эмээ нар талбай дээр дасгалаа хийгээд л. Тэр талбай дунд их сайхан ширээтэй саад байдаг юм. Яг энэ үе ээр 7 дугаар ангийн бололтой 2 хүүхэд саад руу зүглээд алхаж байв.

2010-08-15

Та өөрийгөө ямар хүн гэж бодож байна.

2р дайны үед Германы хэсэг эрх мэдэлтнүүд нэгэн хорихын еврэйчүүдийг хэрхэн хороох талаар шийдэцгээж байж. Тэнд аймшигт бузар санаанууд ар араасаа гарч, мөн хоорондоо их муухайгаар марагцгаасан гэнэ. Тус орой өрөөнд хэлэлцсэн ихэнх эрх мэдэлтнүүд өвдөцгөөсөн байна. Зарим нь гэдэс ходоод нь хямарч, зарим нь даралт нь ихдэж багадаж их сонин үзэгдэл болов. Тухайн үед хичнээн нягтлаад яагаад өвдөцгөөсөн талаар хэн  ч мэдэж чадаагүй гэнэ. Харин хожим учиры нь тайлжээ.

2010-06-30

About me


 Өөрийнхөө талаар хэдэн зурагтай мэдээллийг хүргэе ээ. About me

2010-06-22

About blog

   Орчин цагийн залуус дунд өөрийн гэсэн блоггүй хүн ховор болжээ. Би юунаас дутахав гээд blogspot дээр нэгэн блог нээчихлээ. Мэдээж хэрэг бяцхан бяцхан зорилго өвөртөлж энэхүү блогийг хөтлөхөөр шийдлээ.